Сонин хачин зүүдэлдэг хүмүүсийн тухай сонирхолтой баримт зөндөө буй. Тийм хүмүүсийн нэг нь Баянхонгорын Баацагаан сумын харьяат Баарай гуайн тухай яриа юм. Нутгийнхан нь анддаггүй энэ хүн саяхныг болтол сэрүүн тунгалаг байсан билээ. Насаараа зүүдэндээ ажил хийсэн хүн гэдэг билээ. Баарай гуай уг нь хоньчин хүн юм байна. Зүүдэндээ босч явдаг, аливаа ажил амжуулж орхидог нь арваннайм орчим наснаас нь тодорчээ. Цэргийн албанд татагдах нас нь шүргэж явах үеийн нэгэн намар Балдангийнх/Баарай гуайн аав/ хадлангаа яаж авдаг шүү юм билээ гэлцэж байжээ. Тэгтэл нэг шөнө хүү Баарай нь гэнэт босч хувцаслаад гараад явчихаж. Тэд эхэндээ юм бодсонгүй. Өсч өндийж яваа эр хүнд юу эс тохиох билээ гээд ээж, аав нь нэг их тоосонгүй гэнэ.
Балдан гуай хөгшиндөө байн байн “Энэ урд энгэрийн өвсийг сайхан хадаад бухалдаж авахсан” гэж ярьдаг байж л дээ. Гэхдээ өвсний сөл арай болоогүй тул нэг их яаравчлахгүй байжээ. Гэтэл нэг өглөө цайныхаа дээжийг өргөхөөр гарсан эхнэр нь бөөн дуу хадаагаад ороод иржээ. “Хөгшөөн, нөгөө энгэрийн өвсийг хадаад бухалдаад эхэлчихэж. Айлууд манайхаас өрсөв бололтой” гэсэн байна. Гараад хартал үнэхээр хэдэн бухал бий болчихож. Гайхшаа бараад нэлээд бодсон байна. Ойр хавьд айл амьтан байхгүй дээ. Манай Баарай шөнө болгон юманд яваад өглөө хар эрт ирээд унтчих юм. Шөнийн сэрүүнд манай хүн л хадаж бухалдаж байгаа биз гэцгээжээ. Тэгж бодохоос ч аргагүй болсон бололтой. Өглөө ээж нь гарахад уяан дээр Баарайн морь уяатай, эмээлтэй, хазаартайгаа зогсч харагддаг болсон байна.
Ингээд учир нь бараг тодроод иржээ. Маргааш нь ч бил үү Баарайг босохоор ээж нь “Овоо доо, миний хүү. Өвсөө хадаад авчихдаг чинь. Харанхуй шөнө тэгж байхаар оройхон бага багаар хадахгүй дээ. Харанхуйд яаж бухалддаг хэрэг вэ?” гэжээ. Үүнийг сонссон Баарай “Ээж, та юун бухал, мухал ярина вэ? Харанхуй шөнө хадлаа энэ тэр ч гэх шиг” гэснээс бөөн юм болж, хэрэг манджээ. Аав нь тэндээс “Тэгээд чи хаддаггүй юм бол хэн хадах вэ? Тэгээд ч морь унаа чинь ч уяатай байна даг. Чи шөнө болгон мордоод л явдаг биш үү?” гэсэн байна. Харин Баарай энэ талаар юу ч мэдэхгүйгээр барахгүй бүх гайхаж орхиж. Уяан дээрх морийг аав л уясан гэж боддог байлаа. Би унтсан чигтээ л босдог биз дээ гэх нь тэр. Тэгээд бөөн асуудал дэгдэж юу болоод байгааг шалгахаар шийджээ. Тэр шөнө Баарай мөн л босоод гарчээ. Аав, ээж хоёр нь ч араас нь гарч харжээ. Голын эргийн өвсөн дотор орчихсон идэшлэж буй морио Баарай барьж ирэн эмээллэж аваад хадуур, сэрээ хоёроо аваад морджээ. Яг энэ мөчид хүүгээ ингэж зүүдэлдэг болсныг мэдсэн ч тэр үед нь цочоож болдоггүй гэж сонссон тул арга буюу чимээгүй байжээ. Мань хүн шөнө дундаас үүр хаяартал өвсөө хадаад, гэнэт мордоод давхиж ирснээ уяан дээрээ буугаад эмээлт хүлгээ уячихаад хар, цагаан дуугүй орж ирээд унтаад өгсөн байна. Унтахдаа ч мөн адил урьдынх шигээ хувцасаа тайчаад, хөнжилдөө шургаад хурхирч гарчээ. Түүнийг харсан хоёр хөгшин хүүгээ ажил хийж зүүдэлдгийг нь мэдэж авчээ.
Маргааш нь болсон бүх явдлыг ярьцгаагаад тэгж зүүдэлдгийг нь ойлгуулжээ. Тэр намар Баарай хамгийн их хадлан бэлдсэн агаад цөмийг нь ганцаараа гараараа хадсан гэдэг. Тэр зөвхөн хадлан хадаад зогсохгүй хашаа хороогоо ч цэвэрлэчихдэг болжээ. Энэ мэтээр өдөр, шөнөгүй ажилладаг болсон гэх. Гэхдээ бусдыг бодвол арай эрт унтдаг хийгээд үүрээр дахиж хэвтээд үд болтол унтчихдаг ажээ. Харин нэг сонин юм ажиглагдсан нь өвөл тэгдэггүй гэнэ билээ. Ингээд Баарайд цэргийн зарлан дуудах ирж, хэзээ мөдгүй мордох болсон нь хоёр хөгшний санааг багагүй зовоох болжээ. Хүний газар, гүний нутагт хүний гарт очоод ингээд байвал хууль дүрэм зөрчсөн гээд бөөн юм болно доо. Тэд ямар ингэдгийг нь мэдэх биш. Чухам л дэглэнэ, хүмүүжүүлнэ гэдэг нь болох байхдаа гэхээс ихэд эмээж байжээ. Гэхдээ тэд мэдэх биш нэг л өдөр цэрэгт мордсон бөгөөд хэл сураг ирэхгүй удаж удаж нэг захиа ирсэн агаад түүнийг уншсан аав, ээж нь машид тайвширсан гэдэг билээ. Тэрхүү захиандаа элдвийг өгүүлснээс хамгийн баяртай мэдээ нь “Гэрээсээ гарсан өдрөөс хойш ганц ч зүүдлээгүй” гэжээ. Түүнийг нь бодохоор зүүд нь зөн совин, сүнс сүлдтэй холбоотой бололтой.
Тийм биш байсан бол цэрэгт очоод зүүдэлж барьж, харуул манаанд гарч орхилгүй яав гэж. Тэгээгүйг бодоход цаана нь нэг юм байх нь байна. Баарай цэргээс ирсэн хойноо харин үргэлжлүүлэн зүүдэлсээр насан туршдаа хоёр ээлжинд ажилласан гэх. Эхнэр, хүүхдүүд нь ч мэддэг учраас элдвийг сонирхохоо байж “Манай хүн л... Аав л амжуулчихаж” гэдэг болжээ. Нэгэн зун болсон хэрэг явдал нутгийнхныг нь алмайруулж орхисон гэх. Хонь хяргах цаг болж, айл амьтан хонио холбоод хяргаж гарчээ. Баарай ч хонио хяргасан байна.
Тийм биш байсан бол цэрэгт очоод зүүдэлж барьж, харуул манаанд гарч орхилгүй яав гэж. Тэгээгүйг бодоход цаана нь нэг юм байх нь байна. Баарай цэргээс ирсэн хойноо харин үргэлжлүүлэн зүүдэлсээр насан туршдаа хоёр ээлжинд ажилласан гэх. Эхнэр, хүүхдүүд нь ч мэддэг учраас элдвийг сонирхохоо байж “Манай хүн л... Аав л амжуулчихаж” гэдэг болжээ. Нэгэн зун болсон хэрэг явдал нутгийнхныг нь алмайруулж орхисон гэх. Хонь хяргах цаг болж, айл амьтан хонио холбоод хяргаж гарчээ. Баарай ч хонио хяргасан байна.
Гэтэл Баастын гэх айл хүн бүл муутайн дээр цөөн хэдэн хоньтой болохоороо нэх их шамдаагүй байдаг. Тэгсхийгээд айл амьтан малаа хайчлахаар хүн хүч гуйж бариад амжуулчихна, зуу хүрэхгүй хонийг юу байхав гэцгээж байжээ. Нэг өглөө сэрсэн чинь хониноос нь хорь гаруйг хэн нэгэн хяргачихсан байжээ. Ингээд гайхахын ихээр гайхацгаасан байна. Маргааш шөнө нь хонь үргэх шиг болохоор чих тавибал нэг хүн ганцаар юм яриад байх шиг санагджээ. Бааст гуай эхнэртэйгээ гараад хартал юу болсон гэж санана. Нөгөө Баарай ирчихсэн, дахиад хориод хонь холбоод хяргаж суужээ. Бааст гуайн хөгшин уулгамч хүн болохоороо уулга алдаад цочоож орхижээ. Цочоод сэрсэн Баарай ихэд гайхахаас гадна “Би энд юу хийж явдаг байна? Би хэзээ танайд ирсэн бэ? Хонь хяргана гэж тохироогүй санагдана” гэж ирээд ярьж гарсан байна. Өөрийгөө явж, ажил хийж зүүдэлдгээ ч ярьжээ. Бааст гуай хуучны хүн тул гадарласан бололтой. “Танай дээд удамд босч зүүдэлдэг хүн байсан гэдэг. Одоо чамд ирж л дээ. Ямар хэрэг төвөг тарьж яваа биш санаа зовох хэрэггүй дээ” гэсэн байна. Тэр хэдэн шөнө Баарай өөрийн эрхгүй тэдний хэдэн хонийг хяргаж өгсөн нь ийм учиртай. Хамгийн олзуурхууштай нь зүүд нойрондоо хэзээ ч муу үйл хийж байгаагүй.
Харин ч айл амьтанд тус болсоор ирсэн байдаг юм. Нэгдэл, нийтийн их ажил амжуулах болоход Баарай гуайн оруулсан хувь нэмэр маш их бөгөөд түүний бараг 30-40 хувийг аанаа л зүүд нойрондоо амжуулсан байдаг гэнэ билээ. Бусдаар тэр эгэл жирийн байсан бөгөөд буцаж ирээд унтахдаа яг эхлээд оронд орохдоо яасан тэр янзаараа тайчаад малгай, бүсээ байсан газарт нь яг тэр хэвээр тавьчихдаг байсан гэнэ шүү. Ер нь ер бусаар зүүдэлдэг хүмүүсийн тухай яриа, баримт өчнөөн байдаг. Хамгийн алдартай нь Оросын алдарт химич Д.Менделеев гэдэг бөлгөө. Энэ суут хүн хүн төрөлхтний түүхэнд мөнхийн нээлт болсон “Үелэх систем” гэдэг алдарт бүтээлээ зүүдэндээ олсон гэх. Бараг амьдралынхаа туршид бодож боловсруулж явсан зүйлээ зүүдлээд сэрэнгүүтээ цаасан дээр буулгаж орхисон нь дээрх үелэх систем гэхээр хадлан хадаж бухалддагийн дэргэд агуу зүйл болох нь мэдээж. Гэхдээ л хэдийгээр ахуйн чанартай хар бор ажил ч гэлээ хадлан хадах, хашаа хороо цэвэрлэх, хонь хяргах нь тухайн үедээ нийгмийн тустай хөдөлмөр байсан нь ойлгомжтой. Ялангуяа “Үелэх систем” мэт агуу бүтээл зүүдэнд орох нь яалт ч үгүй зөн совин, сүнс сүлдтэй холбоотойг үгүйсгэх аргагүй юм. Энэ талаар мэргэд илүүг өгүүлнэ буй за
.jpg)

.jpg)
.jpg)