Та яг одоо Монгол долгион 102.1 буюу дэлхийд Mglradio.com радио сонсож байна.




Free Shoutcast HostingRadio Stream Hosting

Saturday, August 9, 2014

Spirited away "Сүнсэнд туугдагсад"

Бас л нэг сонин түүхтэй аниме юм байна.
- Spirited away "Сүнсэнд туугдагсад"
зохиолч Hayao Miyazaki-гийн хэлсэн зарим баримтууд. "Биеэ үнэлэгчийн түүх" гэх нэгэн түүх байлаг. Уг бүтээл яг биеэ үнэлэгчийн тухай бус ч тэр түүхээс бага зэрэг кинон дээр гардаг газар зан үйл зэргээс санаа аван зохиолоо бичсэн гэдэг. ( Битгий буруугаар ойлгоцгоогоорой)
• Кинон дээр гол дүрийн охин Чихирогийн нэрийг Сэн болгож өөрчилдөг. Биеэ үнэлэгчийн түүх дээр ч мөн адил ихэнхи охид өөрсдийн жинхэнэ нэрээ солиулж Гэнжина буюу хуурамч нэрээр ажилладаг байсан хэмээн гардаг.
• Сонирхол татсан нэг зүйл бол Чихирогийн эцэг эх гахай болж хувирдаг нь. Түүний гэр бүл өөр хотруу нүүхээр явж байхдаа замаа алдан, тэд төөрсөөр нэгэн сонин хотод ирчихдэг. түүний эцэг эх ухаанаа алдсан мэт маш их хоол идэж, бусдын хоолыг ч бас зогсолтгүй идсээр л байдаг. Эцэст нь танигдхааргүй, гахай болж хувирцгаана. Гахай болж хувирсан нь нэг ёсны шийтгэл болж, өрөнд нь Чихиро тэнд ажиллахаар болдог. Энэ үйл явц бол биеэ үнэлэгчийн түүхтэй ямар ч холбоогүй ба зохиогчын өөрийн төсөөлөл байсан гэдэг.
• Чихиро Aburaya гэх газар ажиллахаар бодог. Aburaya гэдэг нь Yuya гэдэг үгийн илэрхийлэл бөгөөд энэ нь эртний загварын халуун усны өрөө гэсэн утгатай.
• Дараа нь Чихиро Yuna гэдэг газар ажиллахаар болдог. Энэ ч мөн адил Yujo гэдэг үгийн илэрхийлэл ба Эдо-гийн үеийн биеэ үнэлэгчийн газрын нэр юм.Зохиолч эдгээр нэршлийг кинонд оруулахдаа үгсийн үеийг нь өөрчилсөн ч ханзны утга нь хэвээр байдаг.
• Өөр нэгэн сонирхолтой үзэгдэл бол кино дуусах үед буюу 1 цаг 40 минутанд гардаг хэсэг дээр усны өртөөний эрэг дээр " Гэрэлт цох минь үүрд баяртай" киноны Сэцүко охины дүр харагддаг. Уг кино нь дайны үеэр өнчирч хоцордог ах дүүсийн тухай гардаг ба усны өртөөний эрэгт ахыгаа хүлээж байхдаа Сэцүко охин нас барж төгсгөлд нь ах нь ч бас тэр газар нас бардаг тухай гардаг...

No comments:

Post a Comment